Тээвэр зууч | Гаалийн зуучлал | Хүргэлт | Ачаа тээврийн болон гаалийн зуучлалын зөвлөх үйлчилгээ
Тээвэр зууч | Гаалийн зуучлал | Хүргэлт | Ачаа тээврийн болон гаалийн зуучлалын зөвлөх үйлчилгээ
Бид 2003 оноос хойш олон улсын тээвэр зууч, гаалийн зуучлалын салбарт ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ салбарт гадаадын болон Монголын харилцагчдад хувийн жижиг ачаанаас эхлээд төслийн нүсэр ачааг хүртэл төрөл бүрийн тээвэр ашиглан татан авалт, гаалийн бүрдүүлэлт, хүргэлтийн үйлчилгээг өөрийн хамтрагч байгууллагуудаар дамжуулан цогцоор нь үзүүлж иржээ.
Бид ачаа тээвэр, гаалийн зуучлалаас гадна агуулах эрхлэх, том оврын автомашинаар дотоодын болон олон улсад тээвэр хийх туршлагатай.
Харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж, эцсийн мөч хүртэл хамт байдаг нь бидний онцлог учир таны хүсэл, шаардлага ямар ч байсан бидний энэ хандлага өөрчлөгдөхгүй.
Бид, Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тээвэрлэлтийн үе шат бүрт тулгарах асуудлуудыг цаг тухай бүрт нь зохицуулалт хийж ажиллах болно.
ҮЙЛЧИЛГЭЭ
ТЭЭВЭР ЗУУЧ
Импорт
Хуурай зам, төмөр зам, агаараар
Бүх төрлийн ачаа, бараа
Бүтэн болон түүвэр чингэлэг, ачааны машин, хөргүүртэй буюу температурын хяналттай тээврийн хэрэгсэл
Харилцагчийн илгээгч, нийлүүлэгчтэй харилцан гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хангах
ЭКСПОРТ
Монгол улсаас хөдөө аж ахуйн /ноолуур, ноос/ болон бусад экспортын бараа бүтээгдэхүүнийг
Европын холбоо, ИБУИНВУ болон дэлхийн бусад улсууд руу авто тээврээр болон далайгаар тээвэрлэх
Харилцагчийн хүлээн авагч, худалдан авагчтай харилцан гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хангах
ГААЛИЙН ЗУУЧЛАЛ
Импорт/Экспортын гаалийн бүрдүүлэлт
Ре-экспорт болон транзит гаалийн бүрдүүлэлт
Татвар төлөлт, буцаан олголт
Гаалийн түр горимын бүрдүүлэлт, татварын барьцаа байршуулах
Гаалийн татварын зөвлөлгөө өгөх
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Ачаа, бараа импортлох, экспортлохтой холбоотой гаалийн болон бусад холбогдох татвар, хураамж,
Ачаа, бараа импортлох, экспортлохтой холбоотой зөвшөөрөл, гэрчилгээ, бичиг баримтууд
Даатгалын зөвлөлгөө